Зарим дэлгүүр
ALDI нь хүнсний дэлгүүр юм.
Германы
компани бөгөөд дэлхийн нэлээд олон улсад
дэлгүүрүүд нь байдаг.
Бараа нь их хямьдхан байдаг. Монголчууд мэддэггүй
бололтой. Би сард нэг юмуу хоёр удаа очиж зарим
хэрэгтэй бараагаа авдаг юм. Вашигтон хотын орчимд
хэд хэдэн газар байдаг. Хаягийг дор хэвлэлээ.
Хэрэв та өөр мужид амьдардаг бол
энэ линкээс
store locator гэдгийг сонго, тэгээд
өөрийнхөө амьдарч байгаа мужийн нэрийг
сонгоход таны ойролцоо байгаа дэлгүүрийн хаяг
гарч ирнэ.
Дэлгүүрийн ажилладаг цагийн хуваарь гэвэл 1-6 өдрүүдээр
9am-7pm хүртэл ажилладаг. Бүтэн сайн өдөр амардаг.
Мөн бүх албан ёсны баярын өдрүүдээр амардаг.
Зарим дэлгүүр 8pm хүртэл ажилладаг бололтой.
Вашигтон хотын орчимд байгаа дэлгүүрүүд:
- 8256 Richmond Highway Alexandria, VA 22309
- 3465 Riverside Drive Danville, VA 24541
- 388 West Commonwealth Boulevard Martinsville, VA 24112
- 13291 Gordon Boulevard Woodbridge, VA 22191
- 6301 Marlboro Pike District Heights, MD 20747
Russian Gourmet Grocery & Deli
www.russiangourmet.com/
Орос болон зарим европ орнуудын хүнс зардаг,
үнэ нь хямд биш .
Хаяг:
1396 Chain Bridge Rd
MC Lean, VA 22101
(703) 760-0680
National Wholesale Liquidators
Seven Corner дахь Eden Center дээр байдаг юм.
Би зарим гэр ахуйн бараагаа тэндээс очиж авдаг.
Жишээ нь: paper towel, napkin зэрэг гэр ахуйн зүйл хямьдхан байдаг. Энэ дэлгүүр
жилийн өмнө нээгдсэн. Зарим хүмүүс мэддэггүй байх.
Хаяг:
6751 Wilson Blvd, Falls Church, VA 22044
Өөр мужуудад бас байдаг юм байна. Энэ линкээс
өөрийнхөө мужид байгаа эсэхийг шалгаж болно.
www.nationalwholesaleliquidators.com/store-locator
|