Mongolmedee.info Homepage: Publishes useful information for mongolian community
    НҮҮР ХУУДАС   ХАРИЛЦАХ ХУУДАС  


 
  Ахуй амьдрал
Хаана юу хямд байна?

 
  Санхүүгийн булан
Credit card юунд хэрэгтэй вэ?
Credit card яаж ажилладаг вэ?
Credit history гэж вэ?
Credit history яаж үүсгэх вэ?
Online banking ашигтай юу?

 
  Технологийн булан
Монгол фонд ашиглах
Компютероо хамгаалах тухай
Ямар компютер авах вэ?

 

Credit history гэж юу вэ?

Credit history эсвэл Credit report гэдэг нь хувь хүн эсвэл аливаа байгууллагын зээл авсан болон түүнийгээ буцааж төлсөн тухай тайлан мэдээ юм. Энэхүү тайлан нь бас тэр хувь хүн эсвэл байгууллага нь төлбөрөө хугацаанаас хоцороож төлж байсан болон дамрууралд орж байсан (орсон) тухай мэдээлэлийг агуулдаг юм байна.

Товчоор хэлэхэд аливаа байгууллага хэн нэгэнд мөнгө юмуу эд бараа зээлэхдээ тэрхүү зээлж байгаа эдгээд зээлдсэн өр төлбөрөө буцааж төлөх найдвартай этгээд үү үгүй юу гэдгийг ямар нэг аргаар шалгахыг хүснэ. Хувь хүн ба байгууллагын өр төлбөрийн байдалд өөрчлөлт орох эсвэл хаяг өөрчлөгдөх зэрэг мэдээлэлүүд нь credit вюрогоор дамжуулагдан тогтмол шинэчлэгдэж байдаг юм байна.

Жишээ нь би 5 жилийн хугацаагаар машин зээллээ гэж үзье. Тэгвэл тэр тухай мэдээлэл машин авсан өдрөөс эхлэн 5 жилийн турш сар бүр мэдээлэлийн санд шинэчлэгдэж байх бөгөөд тэр хугацаанд өр зээлээ хугацаанд нь төлж байсан эсэх, зээлдэгч санхүүгийн байгууллага солигдсон, миний амьдарч байгаа хаяг өөрчлөгдөж байсан уу гэх зэрэг мэдээлэлүүд сар бүр шинэчлэгдэх байх болно. Түүнээс гэдна байр, халуун ус, цахилгааны мөнгөө цагтаа төлөх нь credit history-д адилхан нөлөөлнө. Дараах линкээс зарим ашигтай мэдээлэл олж уншиж болно.