|
|
Credit history яаж үүсгэх вэ?
Эхний кредит кард авахад нэлээд хэцүү байдаг. Credit history байхгүй бол танд кредит кард итгэж өгөх байгууллага олдохгүй, нөгөө талаар кредит кард авч чадахгүй болохоор хэзээ ч Credit history үүсгэж чадахгүй. Яг л "өндөг эхэлж гарсан уу шувуу эхэлж гарсан уу" гэдгийн үлгэр шиг сонсогдож байна.
Хэрэв та гайгүй сайн цалинтай найдвартай байгууллагат ажиллаж байгаа бол нэг их хэцүү зүйл ч биш байх. Гадаадын оюутнууд ч юмуу эсвэл бага цалинтай, эсвэл тогтмол ажилгүй бол америкууддаа ч анхны кредит кардаа авахад хэцүү байдаг.
Миний мэдэхээс кредит кард олж авах нэг арга бол secured credit card нээлгэх юм. Secured credit card гэдэг нь та тодорхой хэмжээний мөнгө барьцаанд өгөөд secured credit card авч ашиглаж болно. Жишээ нь та $1000 барьцаанд тавьсан гэж үзвэл танд сард $500-$1000 зарах эрх өгнө. Таны $1000 чинь тусгай хадгаламжийн дансанд хадгалагдаад хүү нь өсөөд байж байдаг юм. Таны secured credit card ердийн credit card шиг ажиллана. Сард зарах ёстой лимитээсээ хэтрүүлж зарж болохгүй. Хэрэв хэтрүүлбэл зарсан мөнгөний чинь хэмжээнээс хүү авна. Ер нь secured credit card-ны хүү болон жилийн төлбөр (annual fee) нь жирийн credit cardныхаас илүү өндөр байдаг юм.
Та олигтой credit history үүсгье гэж зорьсон бол сар бүл лимитдээ багтааж зарахаас гадна төлбөрөө хугацаанаас нь хоцрохгүй төлж байх нь маш чухал. Таныг secured credit card аваад ашиглаж эхлэхээр танд credit history үүсэж эхлэх бөгөөд бусад санхүүгийн мөнгө зээлэгч байгууллагууд өөрийг чинь сонирхож эхэлнэ. Хэрэв та лимитдээ багтааж зараад төлбөрөө цагт нь төлөөд байвал нэлээд хэдэн сарын дараа credit card олгодог компанууд тань руу манай credit cardыг аваач гэсэн захианууд явуулж эхэлнэ. Ойролцоогоор 8-9 сараас нэг жил хүлээх хэрэгтэй болов уу.
Дараа нь ердийн кредит кард авахдаа жилийн төлбөргүй(no annual fee) бөгөөд бага хүүтэйг нь олж сонгож авах хэрэгтэй.
Энэ
линкээс зарим ашигтай мэдээлэл олж уншиж болно.
|
|
|