Кредит кард яаж ажилладаг вэ?
Та кредит кардаа ашиглаж худалдаа хийхэд таны Кредит кард компани мөнгийг таны өмнөөс төлдөг. Дараа нь сарын эцсээр ч юмуу хэсэг хугацааны дараа танд төлбөрийн хуудас ювуулдаг.
Кредит кардаар худалдаа хийхэд танд алдах юм юу ч байхгүй. Жишээ нь та онгоцны билет кредит кардаар худалдаж авсан гэж үзье, тэгвэл Кредит кард сомпани чинь таны өмнөөс мөнгийг төлөөд үйлчилгээнийхээ төлбөрийг танаас биш харин тэр онгоцны компаны ашгаас тодорхой хувийг авдаг юм.
Хэрэв та төлбөрөө дор дор нь хийдэг бол кредит кард ашигтай гэж үзэж болох юм. Төлбөрөө цагт нь төлөхгүй ганц өдөр ч хоцорсон танд торгууль оногдуулахаас гадна бас хүү нэмж оногдуулна. Компанаас хамаарч торгуулийн хэмжээ нь өөр өөр байдаг. Гэхдээ л ойролцоогоор гучин доллороос багагүй болов уу. Хэрэв бүх төлбрийг нэг дор төлж чадахгүй бол сарын minimum payment гэж байдаг. Хэрэв бүх төлбөрөө төлөхгүй зөвхөн minimum payment-ээ хугацаанд нь төлбөл танд торгууль оногдуулахгүй харин зээлсэн мөнгө дээр чинь хүү нэмж оногдуулна.
Өөр нэг анхааруулж хэлэх юм гэвэл хэрэв та ямар нэг шалтгаанаар сарын зээлсэн мөнгөнийй дүнгээс өчүүхэн хэсгийг дутуу төлчихсөн байна гэж үзье. Жишээ нь: танд $1,000.59 -ын төлбөрийн хуудас кредит кард компани чинь явуулсан боловч та анхааралгүй $1,000-ын check бичээд явуулчихсан байна гэж бодъё. Тэгвэл таны андуураад дутуу төлсөн тэр 59 сентээс биш харин таны бүх зээлсэн $1,000.59 -ээс чинь хүү бодоод дараа сарын төлбөрийн дүн дээр чинь тэр бодогдсон хүү нэмэгдэж ирэх болно. Жишээ нь: сард 5%-ийн хүүтэй гэж үзвэл та хайхарамжгүйгээсээ болоод (59 сент тдутуу төлснөөс болж) ойролцоогоор 50 доллорын өрөнд орох хэрэг гарна. Дараах
линкээс зарим ашигай мэдээлэл олж уншиж болно.
|