Кредит кард юунд хэрэгтэй вэ?

Ашигтай тал нь:
- Бэлэн мөнгө кармаалж явснаас кредит кард авч явах нь илүү ашигтай. Хэрэв та мөнгөтэй түрүүвчээ гээчихвэл бараг хэн ч буцааж авчирч өгөхгүй байхаа даа. Харин кредит кардаа хаячихвал маш яаралтай Кредит кардынхаа компани руу утасдаж хүчингүй болгох шаардлагатай. Кредит кардын компани чинь танд удалгүй шинэ сард шуудангаар явуулдаг юм.
- Машин рентлэх зэрэг үйлчилгээ хийлгэхэд хэрэг болно. Та хичнээн банкандаа мөнгөтэй, банкны кардтай байсан ч гэсэн машин рэнтлэдэг байгууллагууд танд машинаа зээлдүүлж унуулахгүй.
- Интернет дээр худалдаа хийхэд хэрэгтэй. Сүүлийн үед банкнаас олгож байгаа debit card-ууд кредит кард шиг ашиглаж болдог болжээ. Хэрэв та тийм кардтай бол Интернет дээр худалдаа хийж болно.
Сул тал нь:
- Кредит кардыг чинь өөр хүн ашиглаж өөрийг тань өрөнд оруулж болзошгүй. Жишээ нь, хэрэв өөр хүн таны кредит кардны дугаарыг ямар нэг аргаар олоод авчихвал таны Кредит кард дээр юм худалдаж аваад өөрийг чинь өрөнд оруулж болох талтай.
- Таны хувийн мэдээлэл чинь өөр хүмүүс болон байгууллагуудын гарт орох нь нэмэгдэх болов уу.
- Хэрэв та их үрэлгэн хүн бол, эсвэл салан задгай өрөө дор дор нь төлж чаддчггүй бол Кредит кард танд зохимжтой зүйл биш. Бараг зөвлөж хэлэхэд Кредит карднаас холхон явсан дээр болов уу. Учир нь, хэрэв та кармандаа мөнгөгүй бол худалдаа хийж чадахгүй. Тэгэхээр өр тавихгүй гэсэн үг. Харин мөнгөгүй мөртлөө Кредит кардтай бол сарын турш Кредит кард дээрээ худалдаа хийчихээд зарсан мөнгө чинь олдог орлогоосоо хэтэрчихсэн байвал өрөнд орно гэсэн үг. Өчнөөн сая америкууд Кредит кардан дээрээ өртэй амьдардаг юм. Олигтой ч зүйл биш дээ.
|