Mongolmedee.info Homepage: Publishes useful information for mongolian community
    НҮҮР ХУУДАС   ХАРИЛЦАХ ХУУДАС  


 
  Ахуй амьдрал
Хаана юу хямд байна?

 
  Санхүүгийн булан
Credit card юунд хэрэгтэй вэ?
Credit card яаж ажилладаг вэ?
Credit history гэж вэ?
Credit history яаж үүсгэх вэ?
Online banking ашигтай юу?

 
  Технологийн булан
Монгол фонд ашиглах
Компютероо хамгаалах тухай
Ямар компютер авах вэ?


Компютерээ яаж вирусаас хамгаалах вэ?

 

Компютероо вирусаас хамгаалахын тулд anti-virus програм ашиглаж байх нь чухал. Мөн anti-virus програмаа үргэлж шинэчилж байх шаардлагатай (update хийх). Гэхдээ anti-virus програм ашиглалаа гээд та компютероо вирусаас 100% хамгаална гэж бодож болохгүй. Вирус програм бичдэг хүмүүс таныг яаж молигодож вирусаа тараах вэ гэдэг аргаа аль хэдийн бодоод олчихсон байгаа. Вирус олонхи тохиолдолд email-ээр дамжиж халдварладаг. Тэр вирус тарааж байгаа этгээдүүд ихэнхдээ таны сонирхолыг татаж гэжгийг хүргэсэн email-үүд илгээдэг. Email-ийн гарчиг болон агуулга нь ямар ч гэм зэмгүй харагдах боловч ихэнхдээ өөр нэг файл хавсаргасан (attachment) байдаг. Тэр хавсаргасан файл нь вирус програм агуулсан байх ба тэр файлыг нээхэд уг вирус програм таны компютерт халдварлана. Иймээс хавсаргасан файлуудыг онгойлгохдоо сэрэмжилж байх нь чухал. Таньж мэдэхгүй хүнээс юмуу байгууллагаас ирсэн email-үүдийг нээхээс сэрэмжилж бай.

Өөр нэг заль гэвэл тэр вирус тарааж байгаа хүмүүс email явуулахдаа таны таньдаг хүмүүс хамаатан садны чинь нэрийг хэрэглэх тохиолдол байдаг гэнэ. Заримдаа файлын нэрийг (хуурмагаар) төөрөлдмөөр нэрээр нэрлэх. Жишээ нь: LOVE-LETTER-FOR-YOU.TXT.vbs гэсэн нэртэй файл хавсаргасан байна гэж үзье. Хүмүүс тект файл байна, аюулгүй гэж бодоод файлыг нээж магадгүй. Жинхэндээ хамгийн сүүлд байгаа .vbs төгсгөл нь тус файлыг ямар файл вэ гэдгийг тодорхойлж байгаа юм. Энэ нь executive програм файл бөгөөд нээмэгц вирус халдааж болно.

Өөр нэг вирус тараах арга нь татгалзах боломжгүй email илгээх явдал юм. . Жишээ нь: ”Гадуур маш аюултай вирус тарж байна. Энд хавсаргасан файлыг ажиллуулж компютероо вирусаас цэвэрлэж ав” гэсэн утгатай email авбал бараг хэр баргийн хүмүүс итгээд хавсаргасан файлыг нээх байх. Харин тэр нь жинхэндээ вирус байж магадгүй.

Дараачийн жишээ дээр хуурамч вөб линк ашигласан байна. Энэ линк нь ямар ч гэм зэмгүй хувь хүний yahoo.com дээр байгаа вөб хуудас шиг харагдаж байгаа боловч image link ашигласан executive програм файл байж магадгүй бөгөөд нээмэгц вирус алдааж болзошгүй.