Mongolmedee.info Homepage: Publishes useful information for mongolian community
    НҮҮР ХУУДАС   ХАРИЛЦАХ ХУУДАС  

 
  Ахуй амьдрал
Хаана юу хямд байна?

 
  Санхүүгийн булан
Credit card юунд хэрэгтэй вэ?
Credit card яаж ажилладаг вэ?
Credit history гэж вэ?
Credit history яаж үүсгэх вэ?
Online banking ашигтай юу?

 
  Технологийн булан
Монгол фонд ашиглах
Компютероо хамгаалах тухай
Ямар компютер авах вэ?

 

Windows XP дээр монгол (кирил)
үсгээр яаж бичих вэ?


Нэг дүгээр арга. Монгол кирилын стандарт гар ашиглах.

“A” Монгол үсгийг суулгах

1. Эхлээд Start товч дараад Control Panel дотроос Regional and Language Options-ийг хоёр удаа хурдан дарж нээнэ.






2. Одоо Languages хуудсыг сонгоод Details... товчииг дар



3. Settings хуудсан дотор Add... товчийг дарахад Add Input Language цонх үүснэ. Түүнээс Input Language жагсаалтаас Mongolian (Cyrillic) гэдгийг сонгоод OK товчийг дар






4. Одоо танд дараах цонх харагдана.




5. Language bar… товчийг дараад доорхи хоёр сонголтийг сонгоод OK товч дараад дуусна



“Б” Монгол гар руу солих

Монгол үсгээр бичихийн тулд компютерийн дэлгэцэн дээр Language bar… олоод “EN” ийг “MO” оор солино

   

Компюторын дэлгэцний чинь баруун дээд юмуу эсвэл баруун доод өнцөгт гарч ирэх болов уу. Ихэнхдээ энэ бар бүхлээрээ харагдахгүй зөвхөн хэсэг нь харагдах байх. Дараах хоёр зурагны аль нэг нь харагдах байх. эсвэл

Дээр нь дарахаар дараах зурагтай төстэй бар харагдана.
Түүнээс хэрэгтэй хэлээ сонго. Одоо монголоор бичихэд бараг бэлэн боллоо.



“в” Компютерийн гар дээр монгол үсгийн байрлалыг олох.

Монгол үсгийн байрлалыг олъё гэвэл Microsoft-ийн On-Screen Keyboard ашиглаж болно. Үүний тулд Start товчоос эхлэн All Programs -> Accessories -> Accessibility -> On–Screen Keyboard сонгоно



Ингэж сонгоход компюторын дэлгэц дээр чинь дараах Keyboard гарч ирнэ.



Одоо компюторын mouse буюу эсвэл компюторын гарыг ашиглаж болно.

“Г” Бичгийн програм (Text editor) сонгох.

Монгол үсгээр бичихэд хэрэгтэй хамгийн сүүлчийн зүйл бол editing program буюу бичих програм. Таны компютор дээр Microsoft Word програм байгаа бол түүнийг ашиглаж болно. Тэгэхдээ зарим фондууд нь монголын "ү" болон "Ө" үсэгнүүд байдаггүй юм. Найдвартай фондууд гэвэл times New Roman, Arial, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif. Эдгээр фондуудыг сонгож ашиглахыг зөвлье.

Хэрэв таны компютор дээр Microsoft Word програм байхгүй бол notepad програм ашиглаж болно. Start товчоос эхлэн All Programs -> Accessories -> notepad програмыг сонго.

Өөр нэг анхаарах зүйл бол англи үсгээс монгол үсэг рүү шилжүүлэхийн тулд заавал editing program буюу бичих програмыг нээсэн байх шаардлагатай. Бусдаар монгол үсэг рүү шилжиж өгдөггүй юм.

Та notepad дээр бичсэн зүйлээ хадгалах хэрэгтэй бол
file -> save as ->
Save as type: -> All files
Encoding: -> UTF-8 гэж сонгочихоод
filename.html эсвэл filename.txt гэж хадгал. Файлын чинь нэр англи үсгээр бичигдсэн байх шаардлагатай. Жишээ нь: zahia.html tv.tl zahia.txt ч гэдэг юмуу, ямар ч гэсэн англи үсгээр нэрлэсэн байх хэрэгтэй.

Хэрэв та email бичих гэвэл email-ийнхээ editor дотор шууд бичиж болно. Гэхдээ зөвхөн зарим email програмууд л кирил үсгийг ашиглаж болдог. Жишээ нь @yahoo.com email account-аас @yahoo.com email account руу явуулахад болно. Тэгсэн мөртлөө @yahoo.com email account-аас @gmail.com account руу явуулбал нөгөө email авсан хүн нь уншиж чадахгүй байх жишээтэй.