M O N G O L M E D E E . I N F O
Зохиогчийн үг
Юуны өмнө энэхүү website-г сонирхож байгаад тань баярлалаа. Миний нэр Ишханд. Өөрийнхөө тухай товчхон хэлэхэд АНУ-д гэр бүлтэйгээ хамт ирээд 10 жил болж байна. Америкиийн амьдралд нилээд даслаа. Монгол хэлээ ч мартаж эхэлж байх шиг байна. Хоёр жилийн өмнө New York муж дахь Syracuse-ын Их сургуулийг master in Information Managment degree-тэй төгссөн юм. Одоогийн байдлаар Virginia мужын Alexandria хотод амьдарч байна.
Саяхан би website зохиох хувийн бизнес нээгээд ажиллаж эхэллээ. Энэхүү website-г гаргая гэж нэлээд удаан бодсон юм. Энэ website-д хэвлэж байгаа мэдээлэлийн зарим хэсэг нь миний өөрийн хувийн бодол, сэтгэгдэл зэргийг агуулсан байх болно гэдгийг та бүхэнд анхааруулъя.
Энэ website Америк-д болон Вашингтон хот орчимд амьдарч байгаа монгол хүмүүст амьдралын ойр зуурын хэрэгцээтэй мэдээлэл өгөх байх гэж итгэж байна.
|